Ногоон нуур орчимд хэрэгжиж буй 1008 айлын орон сууцны төслийн үндсэн бүтээцийн ажил дуусжээ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 2019 оноос Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд хэрэгжүүлж буй 1008 айлын орон сууцны төслийн явцтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон холбогдох албаныхан өнөөдөр танилцлаа.
709 өдөр