Маргааш аймгийн бүх сургууль, цэцэрлэг хэвийн ажиллаж эхэлнэ
Төв /МОНЦАМЭ/ Багш нарын цалин нэмэгдүүлэх ажил хаялтад өнөөдөр долоон сургууль, хоёр цэцэрлэгийн 249 багш нар оролцов. Аймгийн хэмжээнд 31 сургууль, 50 цэцэлэгт 831 багш ажилладаг. Өнөөдрийн цалин нэмэгдүүлэх ажил хаялтад Угтаалцайдам, Сүмбэр, Заамар, Баянчандмань, Жаргалант, Архуст, Борнуур зэрэг долоон сумын сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялтад оролцлоо.
2412 өдөр