Маргааш аймгийн бүх сургууль, цэцэрлэг хэвийн ажиллаж эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2017-09-21 16:41:11
Төв /МОНЦАМЭ/ Багш нарын цалин нэмэгдүүлэх ажил хаялтад өнөөдөр долоон сургууль, хоёр цэцэрлэгийн 249 багш нар оролцов. Аймгийн хэмжээнд 31 сургууль, 50 цэцэлэгт 831 багш ажилладаг. Өнөөдрийн цалин нэмэгдүүлэх ажил хаялтад Угтаалцайдам, Сүмбэр, Заамар, Баянчандмань, Жаргалант, Архуст, Борнуур зэрэг долоон сумын сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялтад оролцлоо.
Ажил хаялтыг хуулийн дагуу явуулах үүднээс БСШУЯ-ны хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдлийг 27 сумын сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүлсэн. Цалин нэмэгдүүлэх ажил хаялт зөвхөн өнөөдөр зохион байгуулагдана. Маргаашнаас аймгийн бүх сургууль, цэцэрлэг хэвийн ажиллаж эхэлнэ гэж аймгийн БСУГазраас мэдээллээ.
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ