Төв аймагт долоон сургуулийн багш нар ажил хаялтад оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2017-09-21 10:20:14
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд долоон сургууль цалин нэмэгдүүлэхээр ажил хаялт зарлаад байна гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.
Тус аймгийн хэмжээнд нийт 30 ЕБСургуултай бөгөөд өнөөдрийн байдлаар нийт долоон сургуулийн багш нар ажил хаялтад нэгдээд байна. Яг хичнээн багш ажил хаялтад нэгдсэн талаарх мэдээллийг утсаар авч байна. Удахгүй нарийн мэдээлэл өгнө гэж аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Ч.Цэцгээ хэлэв.
 Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ