Д.Ганбаатар: Уран бичлэг 10 жилийн дараа Монгол Улсад мэргэжлийн хэмжээнд хөгжсөн урлаг болно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2013 онд бүртгэгдсэн өвөрмөц, гайхамшигт урлаг бол монгол уран бичлэг. Монгол уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм. Монгол уран бичлэг нь монгол туургатны утга соёл, оюун сэтгэлгээний бахархал, үндэсний билэг тэмдэг билээ. Энэхүү уран бичлэгийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа “Бичиг соёл” төвийн багш Д.Ганбаатартай уулзаж ярилцав.
2111 өдөр