Нарантуул чиглэлд том оврын 10 автобус үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулан тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв хүртэл 10 их багтаамжийн автобус ирэх сарын 2, 3-ны бямба, ням гарагт 10:00, 12:30, 15:00 цагт тус тус үйлчилнэ.
Авто замын
хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Тээврийн газраас ийнхүү зохицуулжээ.
Баярын өмнөх
өдрүүдэд томоохон худалдааны төв рүү зорчих зорчигчдын хөдөлгөөн ихсэж, ачаалал
үүсдэг. Иймээс Дэнжийн 1000-ын замаар үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн
хөдөлгөөнийг нэг урсгалтай болгон зохицуулж 08:00-17:00 цаг хүртэл
Ч:21а "Булгын 19-р гудамж-Вокзал-3,4-р хороолол", Ч:21б "Булгын
19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал", Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам
гүүрийн авто бааз", Ч:55 "Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын
гудамж" чиглэлд өөрчлөлт оруулах юм.
Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой.