Музейн сан хөмрөг Дундговийн урчуудын бүтээлээр баяжив
Дундговь /МОНЦАМЭ/. Үндэсний дээл хувцас, хатгамал, зээгт наамал, зүү ороох, сийлбэр,
үндэсний хөгжмийн зэмсэг, эмээлийн гөлөм, монгол гутал, малын эвэр, ясаар
хийсэн бэлэг дурсгалын зүйлс, үндэсний уламжлалт модон хувин, хөөрөг, мөнгөн
эдлэл гээд маш олон эд зүйлсийг Дундговьчууд урлаж, соёлын биет бус өвийг тээж
явдаг. Тэдний төлөөлөл болсон урчуудын бүтээлийн үзэсгэлэнг тавдугаар сарын
31-нд аймгийн Музейд нээлээ.
1467 өдөр