Улсын чанартай автозам дагуу ногоон зурвас байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-02 16:35:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас санаачлан аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж, Мандалговь хотыг дайран өнгөрдөг улсын чанартай авто зам дагуу ногоон зурвас байгуулан, тохижуулахаар ажлаа эхлүүллээ.

Улаанбаатараас Өмнөговь аймаг руу явдаг улсын чанартай авто зам дагуу аймгийн төвийн зүүн урд хэсэгт хуучны нурсан, нураасан барилгын үлдэгдэл ихтэй, тохижилт муутай байдаг. Энэ нь ч дайран өнгөрч байгаа зорчигчид болоод иргэдээс ихээхэн шүүмжлэл дагуулдаг юм.

Тиймээс энэ хэсгийн барилгын үлдэгдэл, хогийг цэвэрлэх, тохижуулах, мод тарьж, ногоон зурвас бий болгох зорилгоор аймгийн ЗДТГ, БОАЖГ, ГХБХБГ, "Дундговь-Ус" ОНӨҮГ, Сайнцагаан сумын ЗДТГ, Хот тохижилтын алба зэрэг мэргэжлийн байгууллагууд өнгөрсөн амралтын өдрөөр ажиллаж, нөхцөл байдлыг тодорхойлон хэмжилт хийсэн байна.

Энэхүү ажлыг төр, ТББ, хувийн хэвлийн хамтын ажиллагааны үр дүнд иргэдийн оролцоотойгоор зохион байгуулах ба зураг төсөл, төсвийн төслийг удахгүй ил тод мэдээлнэ гэдгээ аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат энэ үеэр мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ