Зах, худалдааны төвүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-04 12:06:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төв Мандалговь хотноо иргэдийн хөл хөдөлгөөн их, дэлгүүрүүд үйлчлүүлэгч олонтой байна.

Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 4-нд гаргасан “Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх” тухай тогтоол гарч, харин Дундговь аймгийн хувьд Засаг даргын захирамжаар Сар шинийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байхыг сумдын Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллагуудад үүрэг болгож, иргэдэд уриалсан байдаг.

Харин иргэдийн хувьд уламжлалт баяраа тэмдэглэхээр бэлтгэж, ихэнх хүнсний дэлгүүрүүдэд дараалал үүсэн, түүнийг зохицуулж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхгүй байгаа байдал нийтлэг байгаа юм. Хэдийгээр Дундговь аймаг коронавирусний халдвар гараагүй аймгуудын нэг хэдий ч ингэж бөөгнөрөл үүсгэх, халууныг шалгаж, гар ариутгахгүй байх,  хооорондын зайг барихгүй байгаа нь ихээхэн эрсдэлтэй юм. 

Дэлгүүрүүдэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар аймгийн МХГ-ын Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Мөнгөнцэцэгээс тодруулахад “Манай дөрвөн байцаагч байгууллагуудаар явж, хяналт тавьж байна. Гэхдээ иргэд дийлдэхгүй байна. Бид аж ахуйн нэгж, байгууллагууддаа шаардлага тавьж, албан бичиг хүргүүлээд ажиллаж байна” гэлээ. 


Холбоотой мэдээ