119 хүн нутагтаа ирэхээр бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-08 10:01:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Онцгой комиссоос УОК-ын 4-р хуралдааны шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байна.

Орон нутагтаа ирэх хүсэлтэй иргэдийг энэ сарын 5-6-нд бүртгэсэн ба одоогийн байдлаар 119 хүн ирэх хүсэлтээ илэрхийлжээ. 

Аймгийн Онцгой комиссын мэдээлснээр бүртгүүлсэн иргэд PCR шинжилгээ өгсөн, аймгийн харъяат иргэн байх ёстой бөгөөд ирсэн иргэдийг гуравдугаар сарын 31 хүртэл буцаахгүй байхаар Онцгой комиссоос шийдвэрлэж байгаа аж.

Зөвхөн цагаан сар тэмдэглэх зорилгоор ирж байгаа болон Улаанбаатар хотын харъяатай иргэдийг татан авахгүй гэдгээ мэдэгдсэн.

Дундговь аймгийн хувьд өмнө нь нэгдүгээр сарын 22-28-нд 583 иргэнээ татан авсан ба хамгийн сүүлд ирсэн иргэний гэрийн тусгаарлалтад байх хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.

Тиймээс Онцгой комиссоос дараагийн иргэдээ өнөөдөр татан авахаар ажиллаж байна.  

Холбоотой мэдээ