Зөвлөгөөн зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-03 13:07:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ-аас “Ахлагч бүрэлдэхүүний зөвлөгөөн” зохион байгуулж, алба хаагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлж, байгууллагынхаа ажлыг дүгнэжээ.

Тус зөвлөгөөний хүрээнд сургалт хийж, алба хаагчдад хүний хөгжил, сэтгэл судлал, багаар ажиллах мэдлэг олгож, гэр бүлийн харилцааг дэмжих, мэргэжлийн ур чадвар, туршлагыг сайжруулсан аж.

Мөн энэ үеэр шинээр албанд томилогдон ажиллаж буй алба хаагчид цэргийн тангаргаа өргөж, ажилдаа идэвх санаачилга, хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа залуу боловсон хүчнүүдийг байгууллагын зүгээс шагнаж урамшуулжээ.

Тус байгууллагын алба хаагчдаас ажил мэргэжлээрээ шалгарсан ахлах ахлагч Х.Эрдэнэбаатар, ахлах ахлагч М.Шинэхүү нар “Шилдэг аврагч”, ахмад Д.Одбаяр ахлагчтай хоёрдугаар салаа “Шилдэг салаа” шагналаа гардан авсан байна. 


Холбоотой мэдээ