Төрийн албан хаагчдад монгол бичгийн хичээл заана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн
шийдвэрээр Монгол Улсын Ардын багш Ц.Төмөр ирэх хоёрдугаар сараас эхлэн төрийн
албан хаагчдад монгол бичгийн хичээл заахаар боллоо.
Ардын багш Д.Төмөр “Монгол бичгээ 15 хоногт бие даан
сурах анхны хичээлүүд” сурах бичгийг туурвисан ба төрийн албан хаагчдад энэхүү
сурах бичгийг бүрэн эзэмшиж, суралцахыг дээрх шийдвэрээр үүрэг болгосон байна.
Цахимаар бие даан суралцах монгол бичгийн энэхүү хичээлийн
төгсгөлд төрийн албан хаагчид 1200 гаруй шинэ үг, холбоо үгийг зөв бичиж сурах,
хагас жил тутамд шалгуулж, түвшнээ тодорхойлуулах ба ингэснээр 2025 оноос хос
бичгээр төрийн албыг хөтлөн явуулах чадварыг бүрэн эзэмших ажээ.
Цахим сургалтад тус аймгийн 15 сумын 3000 гаруй төрийн
албан хаагч хамрагдах юм.