nandintsetseg@montsame.gov.mn
2024-03-29 12:08:33
NandiaMontsame
Ч.Гантулга: Агаарын бохирдлыг бууруулах ажлын үр дүн аравдугаар сараас мэдрэгдэнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүйтний улиралд агаарын бохирдол нийслэлчүүдийн хувьд хамгийн сэтгэл зовоосон асуудлын нэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудалд онцгой анхаарч тал бүрийн арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байна. Харин энэ оны тавдугаар сарын 15-аас агаарын бохирдлын гол хүчин зүйл болсон түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар нийслэлд нэвтрүүлэхгүй, гэр хороололд түүхий нүүрсийг хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Үүний оронд сайжруулсан шахмал түлш худалдаанд гаргаж, нийслэл хотын агаарын бохирдлыг дор хаяж 50 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулгатай ярилцлаа.
1694 өдөр