ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO стандартыг хангав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-01 16:02:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд Олон улсын ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг хангажээ. 


ХБНГУ-ын DQS аудитын компанийн тэргүүлэх аудитор долоодугаар сарын 24-27-нд ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгуудад үнэлгээ хийж,  олон улсын стандартын бүрэн хангасан болохыг магадласан байна.

ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн ба Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгууд 2018 оноос Олон улсын ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг нэвтрүүлж эхэлсэн нь ийнхүү үр дүнгээ өгчээ. 


Холбоотой мэдээ