“Богдхан уулын трейл 2019” тэмцээнд гадаад дотоодын 150 гаруй тамирчин оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы “Шёова холдинг” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар хамтран энэ сарын 28-нд Богдхан ууланд “Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээнийг 64, 21, 10 км-ийн зайд зохион байгууллаа.
Хөшигийн хөндийгөөс Манзуширийн хийд, Цэцээ гүн, Зайсан толгой чиглэлд зохион байгуулсан уг тэмцээнд гадаад дотоодын 150 гаруй тамирчин насанд хүрэгчид, ахмад, өсвөр үе гэсэн гурван насны ангилалд өрсөлдлөө. Энэ жилээс тус тэмцээн олон улсын онооны зэрэглэлэтэй болсон учир гадаадаас ирэх тамирчдын тоо цаашид өсөх хандлагатай байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.
Уг тэмцээнд амжилттай оролцсон тамирчид Олон улсын трейл раннинг холбоо /ITRA/-гийн гурван оноо авч, дэлхийн хамгийн том трейл уралдаан болох “Ultra trail Mont blank”-д оролцох эрхийн төлөө өрсөлдөх эрхтэй болж буй юм.