Орлогод нийцсэн орон сууц төсөл Ханын материалд хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-31 12:37:26
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийтийн тээврийн парк шинэчлэх төсөл болон Орлогод нийцсэн орон сууц барих асуудлаар Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ирина Кравченкотой энэ сарын 30-нд уулзаж, ярилцлаа.
Орлогод нийцсэн орон сууц барих төслийн хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны 25 сая ам.долларын санхүүжилтээр 700 айлын орон сууц барих ажлыг яаралтай эхлүүлэхээр боллоо. Уг төслийн бүтээн байгуулалтын байршлын талаар хоёр тал санал солилцоод, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо буюу Ханын материал орчимд байх нь тохиромжтой гэж үзлээ.
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл төсөлд Европын Сэргээн босголт хөгжлийн банк 40 хүртэлх сая ам.долларын санхжүүжилт олгох боломжтой бөгөөд үүний 28 сая ам.доллар нь хөнгөлттэй зээл, 12 сая ам.доллар нь буцалтгүй тусламж байх аж. Парк шинэчлэлтийн хүрээнд эхний ээлжинд 100 автобус шинээр авах бөгөөд тэдгээрийн тодорхой хэсгийг сургуулийн автобус болгохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан санал болголоо.  
Холбоотой мэдээ