Монгол Улс, ОХУ-ын төрийн тэргүүн нар уулзалт хэлэлцээрийн үр дүнг танилцуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээрийн дараа хэвлэлийн бага хурал хийж, айлчлалын үр дүнг танилцууллаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа шат ахиж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломж бүрдэж байгааг хоёр орны төрийн тэргүүн хэвлэлийн бага хурлын үеэр онцлон тэмдэглэв.
2144 өдөр