nandintsetseg@montsame.gov.mn
2025-06-20 05:57:32
NandiaMontsame
"Хар алт"-аа дотооддоо боловсруулж, хараат байдлаа халах өдөр ойртож байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үе үеийн Засгийн газрын зорилго байсан ч ажил хэрэг болгож чадахгүй явсан газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл өдгөө амжилттай урагшилж байна. Хэдхэн хоногийн өмнө 120 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг манай улс өөрийн хөрөнгө, хөдөлмөрөөр барьж байгуулах үүргээ биелүүллээ. Ингэхдээ дотоодын ажиллах хүчээ дайчлан гурав дахин бага өртгөөр дэд бүтцээ шийдсэн гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан онцлон тэмдэглэв. Үйлдвэр барих санхүүжилтийг БНЭУ-ын Засгийн газар хуваарийн дагуу олгож байна. Өөрөөр хэлбэл энэ төсөл ажил хэрэг болох хамгийн таатай нөхцөл энэ цаг үед бүрджээ. Гагцхүү төр засаг солигдсон ч Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл битгий зогсоосой.
2079 өдөр