НҮБ-ын Суурин зохицуулагч итгэмжлэх захидлаа гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-13 08:45:41
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдсон Тапан Мишра өчигдөр ГХ-ны сайд Д.Цогтбаатарт итгэмжлэх захидлаа гардууллаа.


Сайд Д.Цогтбаатар НҮБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг тууштай дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, манай улс НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг зорьж ирсэнийг тэмдэглэсэн байна. Мөн олон улсын энхтайвны асуудлаарх судалгаа, энхтайвныг түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд залуучуудын оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


Ноён Т.Мишра Монгол Улс – НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч, нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.


Ноён Тапан Мишра нь Энэтхэг Улсын иргэн бөгөөд НҮБ-ын системд 2003 оноос хойш ажиллаж байгаа  ба 2015-2019 онд  БНАСАУ дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр ажилласан аж.

Холбоотой мэдээ