Гадаад хэргийн сайд нарын уулзалт боллоо
ВЕНА. /ТАСС/. Австрийн Вена хотод болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 24 дүгээр хуралдаанд 40 гаруй орны гадаад хэргийн сайд нар хүрэлцэн иржээ. Хуралдааны үеэр гадаад хэргийн сайд нар Украины сөргөлдөөнийг зохицуулах, шилжилт хөдөлгөөний хямралыг шийдвэрлэх, түүнчлэн терроризмтай хамтран тэмцэх зэрэг сэдвийг хөндсөн байна.
2303 өдөр