Мальтийн сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт гурван хүнийг буруутгаад байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА./ТАСС/. Мальт улсын сэтгүүлч Дафни Каруана Галиция-г хөнөөсөн хэрэгт гурван хүнийг буруутгаж байгаа тухай тус улсын шүүх мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.
Дафни Каруана Галициа-г хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 10 хүнийг баривчлан саатуулаад байгаа тухай өмнө нь Мальтийн Ерөнхий сайд Жозеф Мускат мэдэгдэж байсан юм. "Times of Malta” сонины мэдээлснээр, Мальтийн хууль сахиулах байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг Холбооны мөрдөх товчоо болон Европын Холбооны цагдаагийн байгууллагын /Европол/ тусламжтайгаар явуулсны дүнд сэжигтнүүдийг баривчилж чаджээ.
Мальтийн сэтгүүлч Дафни Каруана Галициа энэ оны 10 дугаар сарын 16-нд автомашинд нь суурилуулсан бөмбөг дэлбэрсний улмаас амиа алдсан юм. Тус улсын эрх баригчид энэ хэргийг “хүн амийг санаатайгаар хөнөөсөн хэрэг” гэж тодорхойлсон юм. Дафни Каруана Галициа-г хөнөөсөн хэрэг нь тэрбээр Ливи улсаас Европ руу түлш шатахууныг нууцаар оруулж ирж буй хэргийг мөрдөж байсантай нь холбоотой гэж мөрдөн байцаагчид үзэж байна.

Э.Аянзаяа