Халдваргүйжүүлэх ажлыг хийж байна
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой комиссийн шийдвэр,
аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийтийн
эзэмшлийн орон сууцны орц, подвальд ариутгал, халдваргүйтгэл өнгөрсөн долоо
хоногт хийгдэж эхэлсэн. Тэгвэл тус ажлыг “Дархан
ус суваг” ХК, “ДСЦТС” ХК, “ДДС” ТӨХК, “ДДЦС” ТӨХК, “Цахилгаан дамжуулах
үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан дахь салбарын нийт 75 албан хаагчид гүйцэтгэж байгаа бөгөөд нийт 316 орон сууцны 888 орцонд ариутгал
халдваргүйжүүлэлт хийсэн
аж.
1499 өдөр