СҮХБААТАР: Зүүн болон говийн бүсийн хоол үйлдвэрлэлийн салбарын аваргуудыг шалгаруулна
Баруун-Урт /МОНЦАМЭ/. “Зүүн болон говийн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан буюу
“Буурч цом-2023” тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд Сүхбаатар, Хэнтий Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг долоон аймгийн 18-80 насны 200 гаруй тогооч, зөөгч оролцож байна. Тэд хоёр өдрийн турш арван төрөлд өрсөлдөж,
цомын эздээ шалгаруулах юм.
60 өдөр