Ховд аймагт 2019-2020 онд хийх хөрөнгө оруулалтын санал авах уулзалт болов
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, аймгийн Засаг Даргын Тамгын Газар хамтран орон нутгийн хөгжлийг дэмжих үүднээс хуваарилагдах улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгийг нутгийн засаг захиргаа болон иргэд, олон нийтийн оролцоотой хамтын шийдвэрээр ил тод, хариуцлагатай захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлэх, Ховд аймгийн хэмжээнд 2019-2020 онд хийгдэх ажлууд, томоохон төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар санал авах, нэн шаардлагатай саналыг үе шаттайгаар уламжилж Монгол улсын төсөвт тусгуулах зорилгоор “Ховд аймагт 2019-2020 онд хийх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний санал авах уулзалт”-ыг энэ оны 7 дугаар сарын 04-ний өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгууллаа.
2125 өдөр