Монгол Улсын гавьяат малчнаа хүндэтгэн угтлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-29 09:24:14
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн харъяат Лувсаншаравын Баттулга цагаан сарын үеэр Монгол Улсын гавъяат малчин гэсэн эрхэм цол хүртсэн юм. Тэрээр Улаанбаатар хотод амьдарч байсан бөгөөд шагналаа авснаасаа хойш анх Ховд хотноо өчигдөр хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын гавьяат малчин Л.Баттулгыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболд, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох болон гэр бүлийн гишүүд "Ховд Нисэх буудал" дээр тосон авч, хүндэтгэл үзүүллээ.

Л.Баттулга “Улсын Аварга малчин” цол хүртсэнээсээ хойш 30 жилийн дараа хөдөлмөр зүтгэлээ дахин үнэлүүлж Эрдэнэбүрэн сумынхаа анхны “Монгол Улсын Гавъяат малчин” болжээ.
Эрдэнэбүрэн сум өнгөрсөн онд 62 мянгат малчинтай болж мянгат малчдын тоогоор аймагтаа 2 дугаар байранд орсон байна. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд улсын аварга малчин 10, улсын сайн малчин 12, аймгийн сайн малчин 108, улсын алдарт уяач 3, аймгийн алдарт уяач 59 байдаг.


                                                                                                                                                     А.Бямбасүрэн

 
Холбоотой мэдээ