Хавдрын эсрэг аяны хүрээнд 1863 хүнд үзлэг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-26 21:33:06
Ховд/МОНЦАМЭ/ Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ХААН Банк хамтран Ховд аймагт  “Хавдрын эсрэг үндэсний аян”-г  тав дахь жилээ зохион байгууллаа.
"Хавдрын эсрэг-2018" үндэсний аян явагдсан таван  өдрийн хугацаанд 6 мэргэжлийн чиглэлээр 13 эмч мэргэжилтэн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж ажилласан байна. Нийт 1863 хүнд үзлэг хийж илэрсэн хорт хавдар-10, хавдрын сэжигтэй-13, хоргүй хавдар-105, хавдрын урьдал өөрчлөлттэй-237 бүртгэгджээ. Мөн мэс засал 5, мэс ажилбар 2 хийгдсэн байна. Үүнд:Элэг тайрах 1, эмэгтэйчүүдийн мэс засал 2, бамбайн хавдар 1, судас залгах 1,Элэгний хавдрын судас бөглөх эмчилгээ 2 хүнд тус тус хийжээ. 
"Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд 90 эмч мэргэжилтэнд 2 кредитийн сургалт явуулахын зэрэгцээ сайн дурын идэвхтэн-30 хүнийг бэлтгэлээ гэж аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвөөс мэдээллээ.
 
                               А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ