Манхан суманд 500 хүний суудалтай “Спорт цогцолбор”-ын нээлт боллоо
Ховд МОНЦАМЭ/ Сум орон нутгийн иргэдийн бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, спортын төрлүүдээр хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, спортын гоо зүйн сургалт, тэмцээн уралдааныг зохион байгуулах, үндэснийхээ спортын соёл, өв уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэх, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, идэвхтэй хөдөлгөөн хийж эрүүл чийрэг амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Манхан суманд анх удаа 500 хүний суудалтай “Спортын цогцолбор”-ыг бүтээн байгуулж, нээлтийн ёслолыг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
2104 өдөр