“Номтой тоглоом” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-21 10:14:08
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгээс хүүхдүүдийн зуны амралтанд зориулж  "Номтой тоглоом" аян эхлүүлж байна.
Уг аянд хүүхдүүд оролцохдоо өөрт буй түүх, танин мэдэхүй, уран зохиолын сэдэвтэй ном сэтгүүлийг парк дээр хүргэж өгөөд нэг тоглоом үнэгүй тоглож байгаа юм.
Хүүхдүүдийн паркдаа авч ирж өгсөн номоор Дуут сумын "Нэвт" рашаан амралт сувиллын газарт амрагчдад зориулсан номын сан байгуулах юм.
Ном унш­са­наар мэдлэг боловсрол дээш­лэхээс гадна ярианы бая­лаг, үгийн сонголттой бол­дог. 5-9 настайдаа уншиж олсон мэдлэг насан туршид мартагддаггүй бөгөөд энэ үед хүний суурь мэдлэгийн үндэс тавигддаг ажээ. Мөн оюун ухааны хөгжилд эерэгээр нөлөөлж сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг сайжруулдаг. 
Нар гарахаар байгаль сэргэдэг, ном уншихаар тархи сэргэдэг, ногоо шимтэй ном үлдэцтэй, номын ихэд мэдлэг хурдаг нуурын ихэд загас хурдаг, номноос салдаггүй хүний мэдлэг их нойрноос салдаггүй хүний зүүд их гэх мэт ном болоод түүний үр өгөөжийн тухай зүйр цэцэн үгс цөөнгүй байдаг тухай “Номтой тоглоом” аяныг санаачлагч Ховд паркын  ажилтнууд ярилаа.
“Номтой тоглоом” аян энэ сарын 19-22-ний хооронд үргэлжилж байна.
 
А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ