Монголын нийт хүн амын 2-3 хувь нь ургамлын харшилтай гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Харшлын эсрэг хамтдаа уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аянг нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-өөс наймдугаар сарын 17-ны хооронд зохион байгуулах талаар өнөөдөр Улаанбаатар хотын захирагчийн албанаас мэдээлэв.
Тус аян ургамлын харшлаас урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах зорилготой юм. Аяны нээлтийг нийслэлийн хэмжээнд маргааш 11.00 цагаас эхлэн 90 минутын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөснийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун хэллээ.
Өнгөрсөн онд зохион байгуулсан “Шарилжгүй Улаанбаатар-2” аяны хүрээнд 1.9 сая ам дөрвөлжин метр талбайн шарилжийг хадсан бөгөөд энэ жил уг үзүүлэлтийг 2 дахин нэмэх зорилт тавьсан байна.
Дэлхийд нийт 500 гаруй нэр төрлийн шарилж бүртгэгдсэнээс 106 нь манай улсад ургадаг байна. Үүнээс 10 нь харшил төрүүлэгч шинж чанартай бөгөөд үүний улмаас нийт хүн амын 2-3 хувь нь шарилжны харшилтай байна гэсэн судалгааг Харшил судлалын үндэсний төвийн харшлын лабораторийн эрхлэгч Б.Сангидорж танилцууллаа.
Тэрбээр Улаанбаатар хотод жил бүрийн наймдугаар сард тоосжилт нэмэгддэг бөгөөд үүнээс урьтаж шарилжийг хадахад анхаарах шаардлагатай гэлээ.
Аяны хүрээнд Мөн аж ахуйн нэгжүүдийн шарилж цэвэрлэх ажилд шинжлэх ухааны мэргэжилтнүүдийн зааврын дагуу НМХГ, Нийслэлийн Байгаль орчны газар, Улаан загалмайн нийгэмлэг хяналт тавьж ажиллах юм байна.
Аяны зохион байгуултад ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрийн бус байгууллага, НМХГ, НБОГ хяналт тавих аж. Мөн МУЗН-ээс шарилж хадах ажилд идэвхтэй оролцсон иргэдийн бүлэг, хэсгийн ахлагч нарыг урамшуулах аж.

О.Болорцэцэг
Гэрэл зургийг Чимгээ
Гэрэл зургийг Чимгээ