Японд үер болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2017-07-06 10:23:57
ТОКИО. /NHK/.  Японы баруун өмнөд нутагт ширүүн бороо орсны улмаас үер болж, хөрсний гулгалт үүссэн ба аврах албаныхан үерт боогдсон хүмүүсийг аврах, сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг явуулж байна.

Японы Цаг уурын албанаас Фүкүока болон Ойта мужуудад яаралтай сэрэмжлүүлэг хүргүүлжээ. Тус албаны мэдээлснээр, эдгээр мужуудад урьд өмнө орж байгаагүй хүчтэй бороо орсон байна. Эдгээр газарт оршин суудаг 500 мянга орчим хүнд нүүхийг шаардсан мэдэгдэл хүргүүлжээ.

Маш олон орон сууцны байшин үерт автаад байгаа тул зарим оршин суугчид аврах албанаас тусламж хүссэн байна. Наад зах нь 10 хүн сураггүй алга болсон тухай цагдаагийн газар мэдэгдлээ. Замын нөхцөл байдлыг шалгахаар явсан Фүкүока мужийн 3 албан хаагчтай холбоо тасарчээ. Нэг хүүхэд болон насанд хүрсэн 2 хүн байшинтайгаа үерийн усанд урссан байна.
 
Олон мянган орон сууцны байшин тоггүй болоод байгаа бөгөөд ширүүн бороо цаашид хэдэн цагийн турш үргэлжлэн орох төлөвтэй байна гэж албаныхан анхаарууллаа. 
Х.Сарнай 





 
Related news