Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан хүний тоо 80-д хүрсэн тухай эрх баригчид мэдээлжээ.
Техас муж улсын Керр тойргийн цагдаагийн дарга Ларри Лита ням гаргийн орой сэтгүүлчдэд мэдээлснээр, тус тойрогт 68 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн 28 нь хүүхдүүд аж. Өөр таван тойрогт 12 хүн амиа алджээ. Мөн 31 хүн, 10 хүүхэд сураггүй болсонд тооцогдож байна.
Үерийн гамшиг нүүрлэсэн хэд хэдэн тойрогт онцгой байдал зарласан байна. Олон зам сүйдэж, утасны шугамууд ажиллахгүй болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэхдээ, засаг захиргаа нь муж улсын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байгааг онцлоод, өөрийнх нь үүрэг даалгавраар Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэмийг Техас руу илгээсэн гэдгийг дурджээ. Муж улс даяар Тусгаар тогтнолын баярын үйл ажиллагааг цуцалсан байна.