БНКазУ-д Монголын төмөр замын мэргэжилтнүүдийг сургах хүсэлт тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-30 16:28:38

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат БНКазУ-д Монголын төмөр замын мэргэжилтнүүдийг сургах хүсэлтэй байгаагаа “Казахстаны төмөр замууд” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч К.К.Алпысбаевд илэрхийлжээ.

Тэрбээр өнөөдөр ноён К.К.Алпысбаевыг хүлээн авч уулзах үеэрээ дээрх хүсэлтэй уламжилсан байна. Мөн тус улсын төмөр замын хөгжил, Ази-Европ-Ази чиглэлийн дамжин өнгөрөх тээврийн зохион байгуулалт, төмөр замын хилийн боомт дахь шилжүүлэн ачих байгууламжийн үйл ажиллагаа, хил орчмын эдийн засгийн чөлөөт бүсэд тээвэр логистикийн терминал байгуулсан зэргийн талаар туршлага судлан ажиллаж байгаагаа онцлов.

“Казахстаны төмөр замууд” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч К.К.Алпысбаев “Казахстан Улс нь төмөр замын чиглэлээр шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа. Ачааны вагоноос эхлээд төмөр замын бүхий л тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Одоогоор нийт 16 мянга 500 км төмөр замтай. Цаашдаа далайн тээврийн салбарыг хөгжүүлэх чиглэлд анхаарч байна. Тиймээс төмөр зам, далайн тээврийн салбарт Монгол Улстай хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээв.

Related news