Албан тушаалтны сахилга хариуцлагыг өндөржүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХотын дарга С.Батболд Сахилга дэг журмыг сайжруулах тухай албан даалгавар гаргалаа.
Тус албан даалгавараар нийслэлийн нутгийн захиргааны болон төсөвт, аж ахуйн тооцоот нийслэлийн өмчийн байгууллагын удирдлага болон албан хаагчдын ажлын сахилга хариуцлага, дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах юм байна.
Сахилга дэг журмыг сайжруулах тухай албан даалгаварт "Төрийн байгууллага, албан тушаалтны сахилга хариуцлагыг өндөржүүлэх, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдолгүй үйлчлэх, хууль тогтоомж, стандартын дагуу тавих байнгын хяналтыг эрс сайжруулж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээг шуурхай авч ажиллах"-ыг тусгажээ.
Б.Заяа
Related news

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days