ОУХМ С.Бекетийн нэрэмжит тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБоксын спортын олон улсын хэмжээний мастер С.Бекетийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн Өлгий суманд боллоо.
Сагсай, Цэнгэл, Толбо, Алтанцөгц, Өлгий сумуудаас эрэгтэй 15, эмэгтэй хоёр баг, 120 орчим тамирчин өрсөлдөж, Өлгий сумын «Тамирчид» багийнхан түрүүлж, «Мустафа» баг үзүүрлэн, гуравдугаар байрыг Сагсай, Толбо сумын тамирчид эзлэж, Х.Ибрахим, Х.Ахжол, Е.Жоламан, Д.Мухамед-Али, А.Бахытжан, Ш.Бахытбол, Х.Хасенали, Р.Оралман, А.Жандос, А.Байгоныс, Б.Ахмет, Ш.Еркинбек, М.Серикжан, А.Абдалмажид, С.Гүлдаурен, Ж.Лашын нарын тамирчид түрүүлээ.
Шилдэг боксчиноор /эрэгтэй/ А.Авдалмажид, шилдэг боксчиноор /эмэгтэй/ Ж.Лашын, өсөх ирээдүйтэй боксчиноор Р.Оралман нар шалгарлаа.
С.Бекет нь тус аймгаас төрж гарсан боксын спортын ууган мастер, улсын шигшээ багт ажиллан улсын болон олон улсын уралдаан тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин, Хааны худгийн атарыг эзэмшин алтан тариа найгуулсан ажил хэрэгч эр бөгөөд саяхны сонгуулиар тэр Алтанцөгц сумын Засаг даргаар сонгогдон ажиллаж эхэлсэн байна.
Ш.Айзаря