"Боко Харам"-ын улмаас олон мянган хүн өлсч үхэхийн ирмэг дээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖЕНЕВ. /VOA/. Лалын босогчдын “Боко Харам” бүлэглэлийн хяналтад байдаг Нигерийн зүүн хойд нутагт 65 мянга орчим хүн өлсч үхэхийн ирмэг дээр ирээд байна гэж НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан газар анхаарууллаа.
Тус газрын албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэхдээ “аюулгүй байдлын нөхцөл муудаж байгаагийн улмаас НҮБ-ын тусламжийн байгууллагууд хүнсний тусламж хүргэх боломжгүй болсон тул хүмүүс өлсч үхэхийн ирмэгт ирээд байна” гэв.
Тэдний хэлснээр, нөхцөл байдал улам дордож, хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байна.
“Боко Харам”-ын босогчид Нигери улсын зүүн хойд нутагт 2009 оноос халдлага үйлдэж эхэлснээс хойш 15 мянга орчим хүн амиа алдаж, хоёр сая гаруй хүн дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн гэж НҮБ мэдэгдлээ.
Г.Доржханд