Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг ирландчууд дэмжсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-03-11 10:24:44

ДУБЛИН, 2024 оны гуравдугаар сарын 11 /Irish Times/. Ирландчууд жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэх, гэр бүлийн тухай ойлголтыг өргөжүүлэх талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжээгүй байна. Бүх нийтийн санал хураалтад оролцсон иргэдийн 74 орчим хувь нь эдгээр нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцжээ.


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Ирландын иргэдийн дунд хоёр асуудлаар санал асуулга явуулсан юм. Эхнийх нь нийгмийн үндсэн нэгж болохын хувиар гэр бүлийг хамгаалахыг төрд үүрэг болгосон заалт. Тодруулбал "гэр бүлийг бөхлөн тогтоодог" гэрлэлтийн тухай заалтыг хасаж, гэр бүлийг "гэрлэлт эсвэл бусад бат бөх харилцаан дээр байгуулж болно” гэсэн заалтаар солихыг иргэдээс хүссэн байна. Хэрэв энэ өөрчлөлт дэмжигдсэн бол Үндсэн хуулийн 39 дэх нэмэлт, өөрчлөлт болох байв. 


Санал болгож буй 40 дэх нэмэлт, өөрчлөлт нь гэр бүл дэх эмэгтэй хүний үүрэг нь төрөөс олгох боломжгүй нийтлэг сайн сайхныг бүрдүүлдэг гэсэн ойлголтыг арилгах, хэрэв гэр бүл дэх үүрэг хариуцлагаа үл тоомсорлоход хүргэхээр бол эхчүүд эдийн засгийн шаардлагаар заавал ажиллах үүрэгтэй бус гэсэн заалтыг хасаж "гэр бүлийн гишүүд бие биеэ халамжлан дэмжихэд" төрөөс дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэх ёстой гэж зааж өгөх ёстой байв.


Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар дээрх нэмэлт өөрчлөлтүүдийн асуудлаар явуулсан бүх нийтийн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрч, түүний засгийн газар гэр бүлд хандах хандлагад либерал өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг иргэдэд итгүүлэн үнэмшүүлэхийн тулд бага зүйл хийсэн гэдгийг мэдэгджээ.




Related news