Өвөрхангайд ургац хураалт 50 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймагт ургац хураалт 50 хувьтай явж байна. Нийт 5703,7 га талбайд тариалалт хийснээс төмс 375,1 га талбайд тариалж, одоогоор 29,5 га талбайгаас 2276,8 тонн төмс хураан авчээ.
Хүнсний ногоо 205,5 га талбайд тариалснаас 127,3 га талбайгаас 2430,1 тонныг хураан авсан бол тос 3587 га талбайд тарьж, 200 га талбайгаас хураалт хийсэн байна.
Ногоон тэжээл 975,5 га талбайд тарьж, 72,5 га талбайгаас 343,7 тонн хураажээ. Нийт дүнгээр 1 га талбайгаас 18 цн ургац хураан авч байгаа ба энэ нь өмнөх оноос 8 цн буюу 500 тонноор илүү байгаа юм. Ургац хураалт энэ сарын сүүлээр дуусна.
Өвөрхангай Б.Батчимэг
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day