ӨВӨРХАНГАЙ: Элсэлтийн шалгалтын 800 оноо авсан сурагчдад урамшуулал олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд 1323 сурагч элсэлтийн шалгалт өгснөөс 11 сурагч 800 онооны эзэн боллоо.
Арвайхээр сумын ерөнхий боловсролын
сургуулиудаас Элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, 800 онооны эзэн болсон долоон
сурагчид Засаг дарга Б.Ганбат нэг сая төгрөг, бэлтгэсэн багш нарт 200 мянган төгрөгийн урамшуулал
олголоо.
Мөн элсэлтийн шалгалтад хамрагдах
эрх авах монгол хэл, бичгийн шалгалт болон англи хэлний
IETLS шалгалтад өндөр оноос авсан сурагчид зэрэг нийт 13 багш, сурагчийг
урамшуулжээ.
“Суралцагч хот”
хөтөлбөрийн хүрээнд манлайлагч багш, сурагч, эцэг эхийг хамтад нь алдаршуулж,
урамшуулдаг байхыг зорин ажиллана гэдгээ Засаг дарга хэллээ.