Монголын уулчид Эверест болон Лхоце оргилуудад амжилттай авирч, эсэн мэнд буужээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-20 15:45:57
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Жаргалант" уулчдын клубын тамирчин С.Ганхүү, О.Золбоохүү, Д.Амартогтох, Б.Батхишиг, Б.Золзаяа, Л.Баярсайхан, Ц.Анхбаяр, Ц.Гэрэлт-Од нар дэлхийн дээвэр Эверестын оргил (8848 м дтд) болон Лхоце (8,516м дтд) оргилуудад амжилттай авиралт хийж, эсэн мэнд буужээ. 


1. О.Золбоохүү

2. С.Ганхүү

3. Ц.Гэрэлт-Од

4. Ц.Анхбаяр нар 4 хөтөчийн хамт 5 дугаар сарын 17, 18-нд Эверестийн оргилд амжилттай гарчээ.


Харин Лхоце оргилд:

1. Л.Баярсайхан 

2. Б.Золзаяа 

3. Б.Батхишиг 

4. Д.Амартогтох нар мөн 4 хөтөчийн хамт 5 дугаар сарын 18-нд амжилттай авиралт хийжээ.


Цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд авиралт хийсэн Монголын уулчдын багийн бүрэлдэхүүнд 4 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин багтсан байна.

Related news