Канад-Монголын парламентын бүлгийг шинэчлэн байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-11 10:47:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад Улсын Парламентад Канад-Монголын парламентын бүлгийг шинэчлэн байгуулсантай холбогдуулан энэ сарын 10-нд Канад Улсын Сенатын ордонд ёслолын арга хэмжээ болов.


Канад Улсын Парламент дахь Канад-Монголын парламентын бүлэг нь Сенатын танхим болон Нийтийн танхимын 18 гишүүнтэй бөгөөд бүлгийн даргаар Сенатын танхимын гишүүн Мишель Одетт ажиллана. Канад Улсын Парламентад Канад-Монголын парламентын бүлгийг анх 2003 онд байгуулж байсан. Хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь Монгол Улс, Канад Улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хоёр улсын ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг бататган бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм. 


Арга хэмжээнд 2022 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри, Канадын Гадаад хэргийн яамны төлөөлөл болон бусад хүндэт зочин оролцов.

Related news