Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтнууд ГССҮТ-өөс туршлага судлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-01-17 10:29:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн найман хүнтэй баг бүрэлдэхүүн ГССҮТ-д энэ сарын 12, 13-нд ажиллаж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чиглэлээр туршлага судаллаа.


Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ГССҮТ-өөс орон нутгийн эмнэлгүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмжийг сайжруулах болон эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж бУЙ.

ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн хувьд дээрх ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, холбогдох бичиг баримт болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ЭМД-ын санхүүжилттэй холбоотой дүрэм журам, заавруудын хэрэгжилт, зохион байгуулалт, төлбөртэй тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл, туршлагаас хуваалцжээ.

Түүнчлэн эмчилгээний хоол үйлдвэрлэлийн технологи, гал тогооны бүтэц зохион байгуулалт, ажилчдын хоол үйлдвэрлэл, дамжлага үе шат, хүнсний хадгалалт хамгаалалтын стандарт, мөн угаалгын хэсгийн урсгал зохион байгуулалт,  ариутгал халдваргүйтгэл ба даралтат савны аюулгүй ажиллагаа, хийн хүчилтөрөгчийн систем зэрэгт ажлын байран дээр дадлагажуулан сургаж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан байна. 



Related news