ХӨВСГӨЛ: Малдаа яваад сураггүй болсон хоёр хүүхдийг эрэн хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-04 10:12:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Эгийн голын гүүр” гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 167 км, сумаас урд зүгт 2 км-т малчин С, П нар энэ сарын 2-ны өдрийн 15 цагт малаа хариулахаар мотоциклтэй гараад сураггүй алга болсон байна.

Тодруулбал Эрдэнэбулган сумын харьяат С 15 настай эрэгтэй, Тариалан сумын харьяат П 15 настай  эрэгтэй.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж байна.   

Related news