ГОВЬ-АЛТАЙ: ХӨСҮТ-ийн хамтарсан баг Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-27 11:44:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Халдвар өвчин тандалт судалгааны албаны хамтарсан баг Говь-Алтай аймагт ажиллаж байна. 

Хамтарсан багийнхан тус аймагт гурван хоног ажиллах бөгөөд тэд Говь-Алтай аймагт томуугийн дэгдэлтийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хэр үр дүнтэй байна вэ, сайн туршлагыг нь хуваалцах, үр дүнг үнэлэн дүгнэх зорилгоор иржээ.


Энэ өдрүүдэд Говь-Алтай аймгийн  өрхийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн төлөөллүүдийг оролцуулсан уулзалт ярилцлагыг хийж, томуугийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцах ажээ. Үүний зэрэгцээ салбар хоорондын уулзалт буюу аймгийн ЗДТГ, Цагдааийн газар, БШУГ, МХГ гэх мэт томуугийн дэгдэлтийн үед хамтарсан ажилладаг байгууллагуудын төлөөлөл оролцсон уулзалт, ярилцлагыг зохион байгуулна хэмээн ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн Халдвар судлагч эмч Ч.Уртнасан танилцууллаа. Мөн томуугийн дэгдэлтийн үед орон нутгийнхаа нөхцөл байдлын мэдээллийг хэрхэн мэдээлж байна, үнэн зөв мэдээлж байгаа эсэхэд үнэлгээ хийхээр төлөвлөсөн байна.

Хамтарсан багийнхан энэхүү үнэлгээ судалгааны ажлаа хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд хийх бөгөөд өнөө жил таван аймагт ажиллах аж. 


Related news