ГОВЬ-АЛТАЙ: Дэлгэр сум “Хурдан киоск” машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-06-19 10:52:22

Говь-Алтай, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын дэвшүүлсэн “Цахим-Алтай” хөтөлбөрийн ухаалаг төрийн үйлчилгээ зорилтын хүрээнд Дэлгэр сум “Хурдан киоск” машинтай боллоо. 


“Киоск машин”-тай болсноор төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг цахим хэлбэрээр, түргэн шуурхай, тэгш, хүртээмжтэй авахаас гадна иргэд цаг хугацаа, санхүүгээ хэмнэх өөрт ойрхон цэгээс үйлчилгээг авах боломжтой болж буй юм. 


“Хурдан киоск" машинаас иргэд болон хуулийн этгээд Улсын бүртгэлийн лавлагаанууд, Нийгмийн даатгалын лавлагаа, Тоон гарын үсэг авах, Татвар төлөх, Авто тээврийн үйлчилгээнүүд, Даатгал торгууль, үүрэн холбооны үйлчилгээ зэрэг олон үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авч болох аж.

Ташрамд дурдахад киоск машиныг тус аймгийн 18 сум, хоёр тосгонд тавьж, төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулах юм. 

Related news