ГОВЬ-АЛТАЙ: Алтай хотын агаарын чанарыг хянах 24 цагийн автомат станцтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-06-24 15:33:07

Говь-Алтай, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын "2024–2028 оны үйл ажиллагааны хөгжлийн хөтөлбөр", Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн  сайдтай хамтран ажиллах гэрээний хүрээнд аймгийн төв Алтай хотын агаарын чанарыг хянах 24 цагийн автомат станцтай боллоо. 


Тус станцыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож, БНСУ-ын инженер, техникийн ажилтнуудын оролцоотойгоор суурилуулсан байна. 


Станц ашиглалтад орсноор Алтай хотын агаар дахь тоосонцор, хорт бодисын агууламж, үзүүлэлтүүдийг богино хугацаанд хянах боломж бүрдэхийн зэрэгцээ иргэд, олон нийт цахим системээр мэдээллийг авах боломж бүрдэж байна. 


Цаашид агаарын бохирдлыг бууруулахад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцоолон бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болох юм.

Related news