Говь-Алтай, Завхан аймгийн цахилгаан эрчим хүчийг түр хугацаанд хязгаарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүчтэй салхи шуурганы улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч Говь-Алтай, Завхан аймгийн цахилгаан эрчим хүчийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлалаа.
Тодруулбал, баруун болон төвийн аймгуудын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас 110 кВ-ын Булган цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ. Үүний улмаас Говь-Алтай, Завхан аймгийн хэрэглэгчид түр хугацааны хэсэгчилсэн цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад ороод байна. Гэмтэл устгах бригад гэмтэлтэй цэгт засварын ажил хийж байгаа тухай “Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” ТӨХК-аас мэдээлэв.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days