Нэмэлт автобус гаргаж 1215 оюутныг Улаанбаатар хотод хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас их, дээд сургуулиудын
хичээлийг энэ сарын 14-ний өдрөөс эхлүүлэх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих зорчигчдын тоо эрс
нэмэгдсэн байна.
Баян-Өлгий аймгийн хувьд ердийн үед
нийслэл хот руу өдөрт 1, 2 автобус гардаг байсан. Харин өнгөрсөн өдрүүдэд энэ
тоо 13-14 автобуст хүрсэн байна. Их, дээд сургуулиудын хичээл сургалтын үйл
ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарснаас хойш нэмэлт автобус гаргаж, 24 автобусаар
1215 оюутныг Улаанбаатар хотод, 3 автобусаар 125 оюутныг Говь-Алтай аймгийн
Алтай хотод тус тус хүргэжээ.
Харин одоо зорчигчдын хөдөлгөөн багассан тул нийтийн тээвэр хэвийн горимын
дагуу үйлчилж эхэлсэн байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day