Гал түймрийн улмаас 2 иргэн амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-07 12:31:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд 1-р сарын 31-нээс энэ сарын 6-ныг хүртэл обьектын гал түймрийн 44, аврах ажиллагааны 2 буюу нийт 46 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.


Дээрх хугацаанд гал түймрийн улмаас утаажсан бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан бол, гал түймэрт 2 иргэн өртөж нас баржээ.


Нийслэлийн хэмжээнд энэ сарын 6-ны байдлаар ахуйн гал түймэр 306,  аврах ажиллагааны 21, нийт 327 удаагийн дуудлагатай байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.4%-иар ихэссэн үзүүлэлттэй байна гэж НОБГ-аас мэдээллээ.

Related news