Зуу ба түүнээс дээш настай 140 хүн энх тунх амьдарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-07 10:28:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 140 хүн энх тунх амьдарч байна.


Өндөр настнуудын 15 (10.7 хувь) нь эрэгтэй, 125 (89.3 хувь) нь эмэгтэйчүүд байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Тэдний 41 нь 100 настай, 45 нь 101 настай, 27 нь 102 настай, 14 нь 103 настай, 6 нь 104 настай, 3 нь 105 настай, 2 нь 107 настай, 2 нь 108 настай хүн байгаа аж.

 

Related news