Уран бүтээл туурвих ая тухтай орчныг бүрдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-11 12:06:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгийн Хөгжимт драмын театр өнгөрөгч онд 400 орчим сая төгрөгөөр иж бүрэн засвар хийж, уран бүтээл туурвих ая тухтай орчныг бүрдүүлжээ.

Орон нутгийн төсвийн 210 сая төгрөгийн өртгөөр орчин үеийн гэрэлтүүлэг, 49 төрлийн 140 гаруй тоног төхөөрөмжөөр шинэчлэл хийж, мөн соёл, урлагийн үйл ажиллагаанд оролцох  гол дүрийн уран бүтээлчдийн 373, туслах дүрүүдийн 1200 гаруй хувцас, хэрэглэлийг шинээр хийлгэсэн аж.

Тус байгууллагаас 2021 онд соёл урлаг, олон нийтэд зориулсан үйл ажиллагааг цахимаар зохион байгуулсан бөгөөд хуучны уран бүтээлүүдийг сэргээн туурвих, уран бүтээлчдийн ур чадварын уралдааны шилдэг бүтээлүүд, “Өвөл цагийн цахим нээлтийн хөтөлбөр” болон баярын өдрүүд угтсан хөтөлбөрүүдээ 400 мянга гаруй үзэгчид хүргэжээ.

Мөн Д.Мэндсайханы зохиол “Хөхөө” мелодрам жүжгийг цар тахлын голомтод ажилласан тусгай чиг үүргийн байгууллагынхан, 3 дугаар тунд хамрагдсан үзэгчдэд зориулан тайзнаа тоглосон байна. 

Related news